ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг танилцууллаа.
Тэрбээр, 10-р сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг Шадар сайд бөгөөд УОК-ын даргад танилцуулан батлуулсан. Урьдчилсан хуваарийг өнөөдөр танилцуулж байна. Энэ хуваарийг эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоонд тулгуурлан гаргасан.
Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 10600 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Гэхдээ бид энэ мэдээллийг бүх ЭСЯ, Консулын газраараа дамжуулан нягталж байна. Зарим иргэд 11 12 сард буцна гэж хүсэлтээ хойшлуулж, зарим нь буцахаа болилоо гэж байгаа учир 10600 гэдэг тоо бодитой биш байна. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 5200 гаруй нь БНСУ-аас буцах иргэд байгаа учир Сөүл хот руу 7 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн.
10-р сарын нислэгийн урьдчилсан хуваарь:
- 10-р сарын 4-5-нд Нурсултан хот руу
- 10-р сарын 8, 12, 16, 17, 18, 19, 20-ны өдөр Сөүл хот руу /16-ны нислэгээр гуравдагч орноос транзит зорчигчдыг авна/
- 10-р сарын 10-ны өдөр Токио хот руу
- 10-р сарын 23-нд Франкфурт хот руу нэг нислэг үйлдэж Европын орнуудад байгаа иргэдээ татна. АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч батлагдаагүй байна.