Бразилын шигшээ, “Барселона” багийн тоглогч асан Роналдиньо шинэ төрлийн коронавирусний халдвар авснаа зарлалаа.
Рональдиньо “Миний COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Өвчин ямар нэг шинж тэмдэггүй өнгөрч байна. Би зүгээр. Бүгдийг чинь тэврэе” гэж инстаграмдаа бичсэн байна.