Categories
мэдээ нийгэм

Саеид Моллаей Монголын нэрийн өмнөөс анхны медалиа хүртлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдож буй “Их дуулга”-ын эрэгтэйчүүдийн -81кг-д зодоглосон Саеид Моллаей хүрэл медаль хүртлээ.

Иран бөх Монгол улсын иргэншилтэй болсноосоо хойш 3 дахь тэмцээндээ зодоглож буй нь энэ бөгөөд Будапештийн их дуулагд эрэгтэйчүүдийн -81кг жинд “D” хэсгийн толгойлон барилдсан.

Саеид Моллаей хэсэгтээ Туркийн Мухаммед Кочийг цэвэр ялж, дараагийн өрсөлдөгч болох 2020 оны Дюссельдорфийн гранд сламын хүрэл медальт Швейдийн Робин Пасекийг буулган авсан. Шөвгийн наймд Францийн Николас Чилардийг цэвэр ялан хагас шигшээд шалгарсан хэндий ч Лондон-2012 олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Канадын Валоис Фотер Антонид ялагдан хүрэл медалийн төлөө барилдах болсон юм.

Хүрэл медалийн төлөө Нидерландын бөх Фрэнк Ди Витийг буулган авч, Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг олон улсын дэвжээнд мандууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *