Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ээр хэн оролдов

За ёстой юу л гэж хэлнэ үү хэл. Ганц удаа эмэгтэй хүн өмөөрчихье. Дандаа хүний хийж бүтээснийг үгүйсгэж, харлуулж байдаг МҮОНРТ-ээс гарсан орсон, тэр дундаа сахилгын зөрчил, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байсан атлаа өнөөдөр Ерөнхий захирлын суудлыг зүүдэлж байгаа улайрсан улстөрчдийн гар хөл цүнх баригчид аа! Наашаа суугаад үүнийг унш.Ажиллагсдын нэр бариад Үйлдвэрчний хороо, уран бүтээлийн төлөөлөл гэж өөрсдийгөө цоллоод байгаа хүмүүс оюунт хүн юм бол өнгөрсөнөө нэхэн сана.

Монголын Үндэсний тодотголтой 86 жилийн түүхтэй Монголын радио, 53 насныхаа босгыг дөнгөж давсан Монголын Үндэсний Телевиз яг өнөөдөр гэр орноо цэмцийтэл цэвэрлэсэн айл шиг айл болж. Орсон гарсан гийчид өнгөлөг өөдрөгийг нь ам булаалдан ярих сайхан дулаахан айл болж.Хэн үгүй гэх. Нүдээ нээгээд хар.Шуудхан л хэлье. 2017 оны нэгдүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Лувсандашийн Нинжжамц гэж эмэгтэй томилогдсоноос хойш, өөрийн багтайгаа хамт энэ өнөр айлыг ийм дулаахан болгосон.Хөтөлбөрийн бодлого шинэчлэл хийн дэд бүтцээ тэлж, бодлогоо цэгцлэн Хүүхэд гэр бүл, Спорт, Монголыг гадаадад сурталчлах MNB World сувгуудыг шинээр бий болгож MNB сонсдог радиог үүсгэн байгуулав.

Нэгэн зүйл: Өмнөх удирдлагаас шилжиж ирсэн гурван тэрбум /3,000,000,000/ төгрөгийн өрийг томилогдсон цагаасаа эхлэн төлж барагдуулав. Үүнд дотоод өр хоёр /2,000,000,000/ тэрбум, гадаад өр нэг /1,000,000,000/ тэрбум төгрөг байлаа.

Нэгэн зүйл: ОНРТ-ийн тухай хуулийг 2005 онд баталснаар РТХЭГ-ын үл хөдлөх хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр үнэлж МҮОНРТ-д шилжүүлснийг 2019 онд Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хөндлөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүүлснээр 20,5 тэрбум төгрөгөөр тогтоов.Ингэж МҮОНРТ-ийн хөрөнгө үнэ цэнэтэй болов.

Нэгэн зүйл: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд МҮОНТ-ийг тоон технологи, HD форматад бүрэн шилжүүлж, хальсгүй технологийг нэвтрүүлэв.

Нэгэн зүйл: Нийт ажиллагсдын цалинг 2017 онд 100 мянган төгрөгөөр,2019 онд 50 мянган төгрөгөөр,2020 онд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж дундаж цалин 1,050 мянган төгрөг болгов.

Нэгэн зүйл: 2017 онд “МNВ хүүхдүүд” ажиллагсдын 150 хүүхдийн цэцэрлэгийг нээв.

Нэгэн зүйл: 2019 онд Фитнессийн төвийг нээв.

Нэгэн зүйл: 2008 оноос хойш хийгдээгүй тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хийв.

Нэгэн зүйл: 600, 150 мэдээний студийн гэрэл тайзыг бүрэн шинэчлэв.

Нэгэн зүйл ОХУ-ын Байкалын их сургуульд МҮОНРТ-ийн 200 гаруй уран бүтээлч, инженер техникийн ажилтанг богино хугацааны сургалтад хамруулав.

Нэгэн зүйл: Өөрийн үйл ажиллагааны хөрөнгөөр Нэг /1,000,000,000 / тэрбум гаруй төгрөгийн техникийн шинэчлэл хийв.Үүнд бүх төрлийн камер, гэрэл / лед, суурин бусад/, микрофон, компьютер багтана.

Нэгэн зүйл: Спортын талбайг шинээр байгуулав. Энэ олон нэгэн зүйлүүд нь бүтээн байгуулалтын зах зухаас нь тоймлон хүргэж байгаа нь.Харин одоо уран бүтээл контентын хувьд олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД байна. Робокон, Нинжа дайчин, ММ өдрийн хөтөлбөр,Хөлбөмбөгийн ДАШТ, Уран сайхны бүрэн хэмжээний болон олон ангит кинонууд: “Хавар”,“Сэтгэл мэднэ”, “Хамгийн азтай үе”,”Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам”,“Гэргий”, “Ховор хүмүүс”,”Дурлаж болохгүй бүсгүй”, “Тусгаар тогтнолын товчоон”, “Эрт нахиалсан сарнай”,”Тахал”, “Калмык”, “Халх голд байгуулсан гавьяа”,”Өв соёлын өлгий нутгаар” баримтат кино гэх мэт.

Нэгэн зүйл: Сайн байна уу? Өвөрмонгол

Нэгэн зүйл: Эрэн сурвалжлах багийг шинээр байгуулж, нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөв.

Нэгэн зүйл: Азийн спортын 27 дугаар наадмыг үзэгч олондоо хүргэв.

Нэгэн зүйл: Залуучуудын зуны спортын наадам энэ мэтийг дурдаад байвал ихээ урт жагсаалт гарна. Дахиад хэлье. Энэ олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД –ийг хүмүүс мартжээ. Бага байхад уншдаг байсан “Салан баавгайн” үлгэр лугаа. Угаасаа хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг, зүгээр суугаа хүнийг хэн үл тооно. Шинэ төрлийн Коронавирус “COVID-19”-ийн үед Монгол байтугай дэлхийн эдийн засаг сөхөрч буй цаг дор МҮОНРТ-ийн төсвийн дэмжлэг болох 5,2 тэрбум төгрөгийг танасан нь ажил хийдэггүй хамт олны нэрийг барьсан хэдхэн хүнд бүр ч олз болов. Ажиллагсдынхаа амьдралын баталгаа болсон ажлын байрыг хадгалж, нэг ч хүн цомхотгохгүйн тулд урамшууллыг хасч нийтээрээ тэсч үлдэх шийдвэр гаргасан нь хамгийн их буруудав.

Л.Нинжжамц өдөр тутмын сониноос угшилтай, хийж бүтээхийн ирэн дээрээ яваа энэ бүсгүй хэр баргийн эрээс илүү л ачаа дааж яваа юм шүү дээ. Дахиад нэг өмөөрчихье. Монголын Үндэсний Олон Нийтийн эрх ашгийн үүднээс элдэв дээдийн зөрчил гаргаж, ирж буцаад уйлан дуугараад үүдэнд нь зогсож ажил төрөлтэйгөө залгасан улайрсан улстөрчдийн гар хөлүүдэд хариуцлагыг нь тооц.Олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадсан юм чинь бусдын гар хөл бологсдын эсэргүүцлийг даваад гарах нуруу танд бий. Л.Нинжжамц аа!

Ц.ТӨГӨЛДӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *