Categories
мэдээ нийгэм

АНУ-д хуучин автомашины үнэ өсчээ

АНУ-д хуучин автомашины үнэ есдүгээр сард огцом өсчээ. Энэ нь өнгөрсөн 50 жилийн хамгийн огцом өсөлт болж байгаа аж. Цар тахлаас үүдэн АНУ-д автомашины үйлдвэрлэл түр саатаж, шинэ машин нийлүүлэх боломж хумигдсан байна. Энэ нь хуучин автомашины эрэлтийг нэмэгдэх үндсэн шалтгаан болжээ.

Мөн худалдан авагчид эрсдлээс зайлсхийх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээнээс татгалзаж, автомашин худалдан авах нь нэмэгдсэн байна. Шинэ автомашины дундаж үнэ III улиралд жилийн дүнгээр 5.3 хувиар өсч, дунджаар 39.303 ам.доллар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *