Categories
мэдээ нийгэм

СОГТУУДАА МОРЬТОЙГОО НУУРАНД ЖИВЖЭЭ


Баян-Өлгий аймагт 30 настай малчин Ө энэ сарын 13-нд сураггүй алга болжээ. Тэрбээр тухайн өдрийн 23.00 цагт малчин Б-ийн гэрээс согтуудаа гэрлүүгээ яваад сураггүй болсон байна. Аймгийн иргэд өчигдөр унаж явсан морь нь Арал гэдэг нууранд живсэн байхыг олж, Онцгой байдлын газарт ханджээ. Алба хаагчид мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын гурван метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *