Дорно дахинд олон мянган жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн дуу авианы хэлбэлзэл нь цусны эс, тархины эд эсэд нөлөөлөн, анагаах үйлчилгээ үзүүлдэг гэдгийг эрдэмтэд баталсан ба бие махбод, оюун ухааны стрессыг намжаан, ухамсарт хүрч анагаадаг онцлогтой. Дуу авиан энерги засал судлаач багш Л.Маандатай ярилцлаа.
-Сайн байна уу та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
-Намайг Лхагвасүрэн овогтой Маандаа гэдэг. Дуу авиан энерги судлаач, багш мэргэжилтэй. Өндөр давтамжтай хөгжмийн зэвсгийг ашиглан бясалгалаар анагаах урлаг болох “Sound therapy” төрлийг 2015 оноос хойш судлан, Монголдоо нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
–Та багш мэргэжилтэй гэлээ. Үндсэн мэргэжилээрээ ажилладаг уу?
-Багш мэргэжилтэй одоогийн байдлаар хөгжимдөө түлхүү анхаарч байна. Мэргэжлээрээ бол ажилахгүй байгаа гэхдээ үндэс нь мэргэжил маань хүмүүстэй харилцахад маш олон давуу талыг бий болгож өгдөг.
–Яагаад бясалгалын хөгжмийг сонирхож эхэлсэн бэ?
-Бясалгал хийх өөрийгөө олох, хүмүүст туслах зорилготойгоор сонгосон. Сүүлийн гурван жил илүү идэвхтэй ажиллаж давхардаагүй тоогоор 400-500 хүнд сургалт орсон. Хүмүүс ихэвчлэн ганцаарчилсан зөвлөгөө авдаг.
–Энэхүү хөгжмийг сонсохоор хүнд яг юу мэдрэгддэг юм болоо? Тайвшруулдаг гэж ярьдаг шүү дээ
-Сэтгэлзүй нь гутрал нь мэдрэлийн ядаргаа байдлаар илэрнэ. Нойр муудах, бүтээмжгүй ажиллах, аливаа юмсыг үргэлж буруутгах, гомдоллох, хандлага гарна. Тийм учраас хөгжмөөр дамжуулаад тайвшрал, ухаарлыг илүү их авдаг юм бол уу гэж боддог. Хүмүүс яг тухайн аяыг сонсоод янз янзаар хүлээн авдаг. Жишээлбэл: Уйлах, гүн амьсгаа аваад тайвшрах, нойр хүрч байгаа мэт санагдах гэх мэтчилэн тухайн хүний сэтгэл зүй нь онцлогоос хамаардаг байх.
– Энэхүү хөгжмийн зэмсэг аль улсаас гаралтай юм бэ?
– “Sound therapy” нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн.Төвдийн лам нар,Еврей тахилч, нүүдэлчин бөө нар, дэлхий дахины өөр өөр шашин соёлтой газрууд өөр өөрийнхөөрөө ашиглаж ирсэн.
– Манай улсад энэ хөгжмөөр тоглодог хүн ховор байдаг уу?
-Одоогийн байдлаар байхгүй тийм ч учраас илүү олон хүнд хүргэх гэж хичээж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Үнэхээр гайхалтай тайвширал ухаарлыг мэдрүүлсэн аялгуу байлаа.
Д.БАТТОГТОХ