Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт нийт 1352 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нараас илэрсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 54 жолоочоос коронавирус илрээгүй.

Харин ОХУ-ын иргэн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Тэрбээр тээврийн жолооч бөгөөд Алтанбулагийн боомтоор орж ирж байсан юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байна. Долоон хүн хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Өнөөдөр ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй үүрийн 04.00 цагт ХӨСҮТ-д ирж амаржлаа.

Дэлхий дахин өнөөдрийн байдлаар 38 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, нэг сая гаруй хүн эдгэрээд байна.

Улирлын томуугийн вакцин хийж байгаа. Арав гаруй хоноход 63.7 хувьтай хийгдэж байна. Хүйтний улирал эхэлж байгаа тул иргэд амны хаалтаа сайтар зүүж хэвших хэрэгтэй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *