Өнөөдөр байнгын хороод хуралдах товтой байлаа. Үүнд:
1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох;
- Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ажлын хэсэг байгуулах тухай /Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий/;
- “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
БУСАД АРГА ХЭМЖЭЭ:
* ТББХ, Ёс зүй, хариуцлага сахилгын байнгын хороо, Инновац, цахим бодлогын асуудлын байнгын хорооны дарга нар 11.00 цагаас Төрийн албаны зөвлөлд ажиллана.
Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир хурал эхлээгүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь орон нутагт томилолттой явж байгаа аж.