Categories
мэдээ спорт

Лос-Анжелес Лейкерс баг NBA-гийн 2019-2020 оны аварга боллоо

“Лос-Анжелес Лейкерс” баг “Майами” багийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA, National Basketball Association/ плей-оффын шийдвэрлэх 6 дахь тоглолтод 106:93 онооны харьцаагаар ялж, 2019/20 оны улирлын аварга болжээ. “Лейкерс” 4-2 харьцаатай цувралд ялжээ.

“Лейкерс”-н бүрэлдэхүүнд Леброн Жеймс NBA-гийн плей-оффын хүрээнд 260 дахь тоглолтоо хийлээ. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр Дерек Фишерийг ардаа орхиж, нэгдүгээрт бичигдсэн.

Тийнхүү “Лейкерс” баг 17 дахь удаагаа NBA-гийн аварга болж байна. Энэ үзүүлэлтээрээ “Лейкерс” “Бостон” багийн дээд амжилтыг давтжээ. Үүний зэрэгцээ “Лейкерс” сүүлийн 10 жилд анх удаа шийдвэрлэх тоглолтод тоглосон бөгөөд энэ улирлаас өмнө тус баг 6 жил плей-оффт шалгарч чадаагүй юм. Плей-оффын тоглолтын явцад “Лейкерс” “Портленд”-г (4-1), “Хьюстон”-г (4-1), “Денвер”-г (4-1) онооны харьцаатайгаар дараалан хожжээ.

ЛЕБРОН ЖЕЙМС ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧООР ТОДОРЛОО

2019-2020 оны улирлын плей-оффын финалын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор “Лос-АнжелесЛейкерс” багийн довтлогч Леброн Жеймс тодорлоо.

Даваа гарагт шилжих шөнө финалын зургаа дахь тоглолтод “Лос-Анжелес Лейкерс” баг “Майами” багийг 106:93 онооны харьцаатай хожиж, NBA-гийн аварга болсон юм.

Өдгөө 35 настай Жеймс карьерийнхаа 28 дахь трипл-дабль хийсэн байна. Энэ үзүүлэлтээр тэрбээр 30 удаа трипл-дабль хийсэн Мэжик Жонсоны дараа орж байгаа юм. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа NBA-ийн аварга болоод зогсохгүй дөрвөн удаа финалын хамгийн үнэ цэнтэй тоглогч болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *