Хушга
Өдрийн туршид хөнгөн юм идмээр байгаа үед хушга тохирно. Хушганд тархинд хэрэгтэй мелатонин, магни, омега-3 агуулагддаг. Эдгээр нь мэдээлэл хүлээж авах хурд нэмэгдүүлж, ой тогтоолт бусад танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Хушга нь бусад самар үрийн адил тархины үйл ажиллагааг дэмждэг витамин Е агуулдаг. Эрдэмтдийн хэлж буйгаар бол энэ витамин нь чөлөөт радикалуудтай тэмцдэг, биен дэх үрэвсэлийн процессыг зогсоож их бага хэмжээгээр Альцгеймерын өвчнийг удаашруулдаг.
Нэрс
Атга нэрс нь бидний биеийг антиоксидантаар хангаж, бидний тархийг чөлөөт радикалуудаас хамгаалхад тусалдаг. Чөлөөт радикал нь исэлдүүлэгч стресс үүсгэдэг аюултай. Энэ нь оюун санааны хомсдолд орох суурь болж болдог. Дараагийн удаа йогурт, каш, смүүтиндээ нэрс хийхээ мартуузай.
Хар шоколад
Шоколад идмээр байна уу? Бүү татгалз. Зөвхөн байгалийн гаралтай хар шоколад сонгоорой. Энэ нь биед хоргүй, харин ч хэрэгтэй. Какаогийн үрд антицион, флаванол агуулагддаг. Энэ нь судасны үйл ажиллагааг сайжруулж тархинд очих цусыг нэмэгдүүлдэг. Мөн тархийг сэргээн сайн ажиллуулж ой тогтоолтыг сайжруулдаг. Хар шоколаданд дуртай хүмүүст зөвлөхөд янз бүрийн амттайгаас нь амсаж үзээрэй. Жишээ нь жүржийн, гааны, бүйлсний гээд олон төрлийн амттай бий шүү.
Загас
Тархиа тасралтгүй ажиллуулахыг хүсэж байвал омега-3 өндөртэй загас идээрэй. Тосны хүчил өндөртэй хек, туна, хулд, лацеда, сардини зэрэг загасны омега-3 нь хүний биед маш их хэрэгтэй. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг, бодисын солилцоог зөв хэмнэлд оруулдаг. Бидний тархи омега-3-ын ачаар илүү үр бүтээлтэй сайн ажилладаг.
Өндөг
Өглөөний цайн дээр өндөг зайлшгүй хэрэгтэй. Өндгөнд В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг. Энэ нь бидний тархины үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Настай хүмүүсийн зөнөгрөлийг удаашруулж, залуу хүмүүсийн ой тогтоолт, анхаарал төвлөрлийг сайжруулдаг. Түүнээс гадна шинжээчдийн хэлснээр В12, В9 (фолийн хүчил) дутагдвал сэтгэл гутралд орох магадлалтай ба тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй байдаг. В бүлгийн витамин нь мөн загас, шош, төмс, гадил, чили, чинжүүнд ихээр агуулагддаг.
Ногоон ногоо
Салатны навч, ногоон өнгөтэй ногоонууд нь фолийн хүчил, магни, витамин К, бетакаротин, омега-3, витамин Е-гээр баялаг. Энэ бүгд нь тархины эрүүл ажиллагааг дэмжиж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Хэрвээ амт нь таалагдахгүй бол шөл, салат, смүүти, махан хоолоор даруулж идэж болно. Ялангуяа бууцай, яншуй их сайн.
Ясны шөл
Эмээ нарын жор ясны шөл бол том нээлт. Дархлаа дэмждэг эрдэс бодис, тархины үйл ажиллагаанд тустай сайн өөхөн хүчлээр баялаг. Ясны шөлөнд глицин байдаг. Энэ нь ой тогтоолтыг сайжруулж, стресс бууруулдаг. Мөн байгалийн желатин агуулагддаг. Желатин нь хоол боловсруулалтыг сайжруулж, үе мөчинд сайнаар нөлөөлж, цусан дах сахарын түвшинг зохицуулдаг.