Categories
мэдээ нийгэм

Орхон голд живсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын иргэн 70 настай, эрэгтэй А, 64 настай, эрэгтэй С нар наймдугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живжээ. Уг дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч:

  • Наймдугаар сарын 18-31-ний өдөр,
  • Есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоосон байжээ.

Аравдугаар сарын 3-ны өдөр ар гэрээс нь гаргасан хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн аравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Ингэхдээ нэгдүгээр бүлэг анх осолдсон газраас “Тавтын пост” хүртэл 45 км-т, хоёрдугаар бүлэг Төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 25 км-т тус тус завиар “Орхон” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ажиллагааг зогсоосон байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *