Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

“Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдөр “Буянт Ухаа спорт ордон”-д зохион байгуулна.

Бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус тэмцээн 8 насны ангиллаар зохион байгуулагдах ба тамирчин хөгжүүлэх, зэрэглэлийн, формейшн тэмцээнд бүжгийн спортын тамирчид Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөнө. Үүнд:

– Хүүхэд нас-0

– Хүүхэд нас-1

– Хүүхэд нас-2

– Өсвөр нас-1

– Өсвөр нас-2

– Залуучууд

– Насанд хүрэгчид

– Сениор

“Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-д нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчид оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“УЛААНБААТАР ХОТЫН БҮЖГИЙН СПОРТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн болно

Энэ сарын 8-нд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулагдаж эхэлснээс хойш тэмцээний нийт оролцогчдын тоо өссөөр байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шилдэг бүжигчид, нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн клубуудын бүжигчид оролцож хотын аваргын төлөө өрсөлдөх юм.

Энэ ташрамд дуулгахад, зургаадугаар сарын 8-ны өдөр болох тус тэмцээнд ОХУ-ын спортын бүжгийн Дэд аварга “Илья Белобородов”, “Виктория Кочкина” нар урилгаар оролцож өөрсдийн гайхалтай үзүүлбэрээ толилуулна гэж Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *