Есдүгээр сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Ар гүнтийн замд “Isuzu Juston” маркийн автомашин замын хажуу руу онхолдсон ноцтой зам тээврийн осол гарчээ.
Ослын улмаас уг автомашин дотор явсан зорчигч 44 настай эрэгтэй хүнд гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй амиа алджээ.
Иймд иргэд жолооч нарыг авто замын нөхцөл, автомашины онцлог, ачаа тээшний хэмжээнд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.