Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 18-20-нд буюу сүүлийн гурван өдөрт улсын хэмжээнд 1,749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Есдүгээр сарын 17-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд энэ хүн 50 настай эрэгтэй,ОХУ-ын иргэн. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 312 боллоо.

З12 хүнээс 302 нь эдгэрсэн бөгөөд 286 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Сувилалд 8, гэрийн ажиглалтад мөн 8 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 10 хүний биеийн байдлыг үнэлбэл 7 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *