НӨАТ-ын урамшууллын есдүгээр дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш (2020.9.20) Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2020 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд /ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Өмнөх наймдугаар сарын 16-ны өдөр болсон НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор:
- 5 сая төгрөгийн 1
- 3 сая төгрөгийн 24
- 1 сая төгрөгийн 281
- 100 мянган төгрөгийн 2714
- 30 мянган төгрөгийн 27,467 баримт тохиролд таарч азтан болсон.
Гэвч супер азтан тодроогүй. Энэхүү тохиролд 2020 оны долдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,504,370 баримт оролцжээ.
НӨАТ-ын хуулиар иргэд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээд сугалаанд оролцож 20 мянгаас 400 сая төгрөг хүртэлх мөнгө хожих боломжтой.