Удахгүй Тайландын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан жуулчид тарьсан хогоо шуудангаар хүлээж авдаг болох гэнэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын нийслэл Бангкокоос холгүй байдаг Кхао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялсан иргэд их хэмжээний хог хаясан байна.
Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча эдгээр хог хаягдлыг хайрцаглаад тарьсан эздийнх нь гэр рүү шуудангаар илгээх даалгавар өгчээ.
Тэрбээр Лхагва гарагт хайрцагласан хогны зургийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.
Цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийн тулд иргэд хувийн мэдээллээ бүртгүүлдэг тул хогны эздийг олоход амархан ажээ.
“Бид таны тарьсан хогийг хайрцагт хийгээд шуудангаар илгээлээ. Энэ арга хэмжээ нь танд том сургамж болж, дахин байгальд хог тарихгүй болоход туслах байх” гэсэн бичгийг хайрцагт хийсэн байна.
Т. Хулан