Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, мөн Гачуурт, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Энэ хүрээнд “Угаарын хийн хордлого, түүнээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга замууд” сэдвээр НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр, “Угаарын хийн хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж” сэдвээр нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд нар хичээл зааж, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг, дадлага олгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *