Categories
мэдээ нийгэм

Тахлаар нас барсан иргэний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй

Талийгаачийн ойрын хавьтлын 25 хүнээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй аж. Дээрх иргэдийн сорьцод дахин дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын ЗӨСҮТ рүү сорьцуудыг явуулсан байна.

Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 5-ны 00:00 цагаас есдүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл тогтоосон. Сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10-18 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглоод байгаа юм.

Мөн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай, олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарласан дэглэм хэвээр үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *