Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг болж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм . Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийг үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох зорилгоор энэхүү өдөрлөгийг хийж байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “ 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад иргэддээ шаардлагатай мэдээллийг хүргэж, ая тухтай өвлийг давах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгах нь эрүүл эко хэрэглээг нэвтрүүлэх нь туйлын зорилго болгон ажиллаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд хүн бүрийн идэвхи оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ” хэмээв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын иргэдийн пийшин зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх, зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна зарим хороодын иргэдийг халаалтын системд бүрэн холбох ажлуудыг нийслэлийн удирдлагууд хийж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *