Categories
мэдээ нийгэм

Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ

Увс аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол өнөөдөр (2020.08.31) бүртгэгдэж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна. Тодруулбал, Улаангом сумын харьяат, эрэгтэй өндөр халуунтайгаар энэ сарын 31-ний өглөө аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна.

Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, өндөр халуурч, 41-ээс буухгүй байгаа аж. Өвчтөнөөс тарваган тахал мөн эсэхийг тогтоох шинжилгээ авч, дээжийг нь Улаанбаатар хот руу явуулсан байна.

Тэрбээр тарвага өвчсөний улмаас ийнхүү өндөр халуурч, улмаар эмнэлэгт хүргэгджээ. Түүнтэй хамт байсан гэр бүлийн хүмүүсийг бүгдийг нь тусгаарлах арга хэмжээ авч, хавьтлуудыг илрүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *