Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаар зарим томилгоог хийжээ.
Үүнээс дурдвал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоог томилсон байна.
Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
- 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
- 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Англи, унгар хэлтэй.
- 2011-2017 онд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
- 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.