Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэгт байгаа 3 хүний бие хүндэвтэр байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ” БНСУ-д нэг өдөрт 266 хүн шинээр халдвар авсны 8 нь гадаад улсаас зөөвөрлөгджээ. Тус улсын Засгийн газраас хязгаарлалтын зэргийг чангатган хоёрдугаар шат руу шилжсэн байна. Мөн иргэд аппликейшн ашиглан амны хаалт зүүгээгүй хүнийг холбогдох байгууллагад мэдэгдэж байгаа аж.

Манай улсын тусгаарлан ажиглах байранд 271 хүн шинээр орж 3 хүн гарсан ба одоогоор нийт 3562 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа 3 хүний бие хүндэвтэр байна.

Түүнчлэн томуугийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс авдаг. Эхний ээлжид засгийн газрын хөрөнгөөр 120 мянган тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын Global Alliance байгууллагатай хийсэн гэрээний хүрээнд 80 мянган тун вакцин ирнэ. Ингээд нийт 200 мянга орчим тунг есдүгээр сарын 15-наас авна. Вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авч байгаа ба юун түрүүнд эрсдэлтэй бүлэг буюу эрүүл мэндийн ажилчид, 65-аас дээш насны өндөр настнууд, нийслэл дэх цэцэрлэгийн хүүхдүүдэд хийх төлөвлөгөөтэй байна. Мөн нэмэлтээр улсын төсвөөр вакцин авах ба тендер зарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *