Categories
мэдээ нийгэм

​Гэгээн Муза 15 наадам 8 сарын 30нд болно


Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадам 2003 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн ч сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг хоёр жилд нэг удаа болгон өөрчлөн тавдугаар сард хийдэг уламжлал тогтжээ.

Энэ удаагийн “Гэгээн Муза-15” наадам тавдугаар сард болох байсан ч “COVID-19” халдварт цар тахлын улмаас хойшилсон ба олон улсын наадмын академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-нд 17:00 цагаас “Хүн” театрт болохоор товлогджээ.

Наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлчид өрсөлдөнө. Наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украин, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид бүтээлүүдээрээ оролцоно.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *