Categories
мэдээ нийгэм

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 22.1%-аар буурчээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 4,507-оор буюу 22.1%-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тодруулбал, энэ оны эхний долоон сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 15.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.5 (22.1%)-мянгаар буурсан байна. Харин долдугаар сарын тухайд 2.3 мянга болж, өмнөх сараас 225 буюу 9%-аар буурчээ.

Мөн 16, түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний долоон сард 75 болж, өмнөх оны мөн үеэс 20 (21.1%)-иор буурсан ажээ.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний долоон сард 94.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 23.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 36.8 (28.1%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 4.2 (15.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурсныг мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *