Дугаарын хязгаарлалтын талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас хэвлэлийн хурал хийлээ.
Нийслэл хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2012 оноос тээврийн хэрэгсэл тодорхой дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцох болсон. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тодорхой хуулиудад өөрчлөлт орсноор дугаарын хязгаарлалттай холбоотой захирамж өнөөдөр батлагдсан байна.
Шинэ гаргасан захирамжаар өмнө нь үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Мөн бүсчлэл нь хэвээр байгаа. Гэхдээ хязгаарлалт тогтоосон захын хэсгүүд дээр томоохон автомашины зогсоол байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
Дугаарын хязгаарлалтын бүс замын тэмдэг шинээр 2019 онд тусгагдаж орж, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүрийн мэдэж байх ёстой тэмдэг болсон. Дугаарын хязгаарлалтын эхлэл болсон улаан тэмдэг рүү нэвтрээд орсон тохиолдолд дугаарын хязгаарлалтын бүс гэсэн тэмдэг хүртэл энэ бүсэд зорчиж байна гэсэн үг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дугаарын хязгааралт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл энэ бүсэд хөдөлгөөнд оролцохгүй.
Даваа гараг: 1,6
Мягмар гараг: 2,7
Лхагва гараг: 3,8
Пүрэв: 4,9
Баасан: 5,0
Дугаарын хязгаарлалт үйлчлэх бүс:
32-ын тойргоос Баянбүрд, Зуун айл, Хүнсний 4-р дэлгүүр, Сансрын аюулгүй тойрог, нарны зам, Дүжингарав захын уулзвар, нарны зам бүхэлдээ хамаараад Тэмээтэй хөшөөнөөс хойших хүртэл, Механик инженерийн сургуулиас хойшоо Нарын гүүр, Хермес, 10-р хороолол, Гурвалжингийн гүүр, Саппорогийн аюулгүйн тойрог, Хорооллын эцэс, Өргөө кино театр, Тасганы овоо, дэнжийн мянга бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Наймдугаар сарын 17-ноос тэмдэг тэмдэглэгээ зурагдаад хэрэгжиж эхэлнэ. Дугаарын хязгаарлалт зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгууль ноогдуулна.