Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий нийтээр 273 мянган хүн коронавирусийн халдвар авч, 6,000 гаруй хүн нас баржээ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдэж 19,736,000 хүн өвчилж, 12 сая хүн эдгэрэн эмнэлгээс гарсан.Сүүлийн 24 цагийн хугацаанд 273 мянган хүн коронавирусийн халдвар авч, 6,000 гаруй хүн нас баржээ.

Сүүлийн арав гаруй хоног коронавирусийн халдварын дэгдэлт эрчимжиж байгаа. Иймд дэлхий нийтээр хамтран коронавирустэй тэмцэх цаг болсныг дахин онцолж ДЭМБ-ийн захирал хэлсэн. ОХУ-д гэхэд сүүлийн 25 цагт 5,180 хүн шинээр халдвар авч 77 хүн нас барсан ба Япон улсад өвчлөл сүүлийн сар гаруй хугацаанд нэмэгдэж байна.

“ТУХАЙН ОРНЫ НИЙТ ХҮН АМЫН ДУНДЖААР 66%-Д COVID-19-ИЙН ЭСРЭГ ДАРХЛАА БИЙ БОЛСОН ҮЕД ХОЁР ДАХЬ ДАВЛАГААГ ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛНА”

ОУ-ын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн орны нийт хүн амын 60-70 хувь буюу нарийвчилбал, дунджаар 66 хувьд нь COVID-19-ийн эсрэг дархлаа бий болсон үед халдварын хоёр дахь давлагааг хохирол багатай даван туулж чадна хэмээн үзсэн. Одоогийн байдлаар ийм өндөр хувьтай эсрэг бие үүсэж, дархлаа тогтсон улс нэг ч алга. ОХУ гэхэд нийт хүн амынхаа 20 хувь, Герман улс нийт хүн амынхаа 14 хувьд нь дархлаа тогтсон байж магадгүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдварт дэлхийн бүх улс орон, бүх хүн эрсдэлтэй гэж эрдэмтдийн хамтарсан судалгааны дүн харуулж байна.

Мөн АНУ-ын Жорж Вашингтон мужийн нэгэн сургуульд багш, сурагчид нь коронавирусийн халдвар авсан нь илэрсэн. Сурагчдын ихэнх нь амны хаалт зүүгээгүйтэй холбоотойгоор өвчилсөн гэж тус улсын шинжээчид үзэж байгаа аж.

Манай улсад удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүддээ амны хаалтыг зүүж хэвшүүлэхийг уриалж байна” гэв.

Б.ОЮУНДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *