Categories
мэдээ нийгэм

​Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өслөө

Олон улсын зах зээлд газрын тосны ханш буурсантай холбогдуулан манай улсад өнгөрсөн 5 дугаар сарын сүүлийн долоо хоногт бүх төрлийн шатахууныг литр тутамд нь 200 төгрөгөөр бууруулсан. Гэтэл өчигдөр “Шунхлай”, “Сод Монгол” компани АИ-92 бензинийг 1420, АИ-95-ыг 2000, дизель түлшийг 2090 төгрөгөөр борлуулж эхлэв. Энэ нь сүүлийн гурван долоо хоногийн дотор АИ-95 бензиний үнэ 200, дизель түлшнийх 100 төгрөгөөр өссөн. Мөн АИ-92 бензиний үнэ 3-4 хоногт 60 төгрөгөөр нэмэгдсэн байна.

АМГТГ-н орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнгөрсөн зургадугаар сараас шатахууны хилийн үнэ 3-5 дугаар сартай харьцуулахад бараг хоёр дахин өссөн. Хилийн үнэ буурахад компаниуд жижиглэнгийн ханшаа хямдруулж байсан бол өсөхөд нь нэмэхээс өөр аргагүй. АИ-92 бензиний хувьд үнэ тогтворжуулах гэрээ байгуулсан ч ам.долларын ханш тогтмол чангарч буйгаас шалтгаалж литр тутамдаа 50-60 төгрөгөөр нэмэгдсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *