Categories
мэдээ нийгэм

Засгийн газар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эдийн засагчид 2020 оны төсвийг тодотгох зайлшгүй шаардлагатайг онцолж, зардлаа танаж, илүү хэмнэлтийн горимд шилжсэнээр хямралыг давна хэмээн эртнээс анхааруулсаар ирсэн. Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр “Энэ оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэж буй. Уул уурхайн экспорт бүрэн зогссонтой холбоотой төсвийн орлого буурах нь нэгэнт тодорхой болсон. Үүнтэй хамт 11.7 их наядын орлогыг төсөвт төвлөрүүлэх боломж хумигдаж байгаа тул хамгийн багадаа зардлаа хоёр их наядаар танах хэрэгтэй” хэмээв.

2020 оны төсвийн зардал 13.8 их наяд төгрөг. Төсвөө танахгүй бол Засгийн газрын өр улам нэмэгдэнэ. Төсвийн хямрал эдийн засгийн хямрал болж байсан удаатай гэдгийг онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *