НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Д. Сарангэрэл хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сайд Д.Сарангэрэл Салбарын чухал хэсэг болох ойн тогтвортой менежментийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах ажилд салбар дундын зохицуулалттай нэгдсэн багц төлөвлөгөө хэрэгжүүлэхээ онцлов. Түүнчлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа хэллээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас байгаль орчны салбарт хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, шинээр хэрэгжүүлэх боломжит төслийн талаар танилцууллаа. Мөн нэмүү өртгийн тогтвортой сүлжээнд суурилсан ажлууд нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх замаар байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” хэмээв.
One reply on “Cайд Д.Сарангэрэл НҮБ-ын төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru