Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус Монгол улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болголоо.
УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.
2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэний мэдээллийг энд дарж үзнэ үү.
Хүндэтгэх шалтгаан | Вашингтон дахь ЭСЯ |
Бага насны хүүхэдтэй гэр бүл | 258 |
Эрүүл мэндийн шалтгаантай | 197 |
Ахмад настан /60-с дээш настай/ | 208 |
Жирэмсэн | 15 |
Оюутан | 383 |
Бусад хүндэтгэх шалтгаантай | 376 |
Нийт | 1437 |