Categories
мэдээ нийгэм

Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ

Энэ сарын 25-27-нд хүчтэй аадар бороо орох тул Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн гамшгаас хамгаалах албаны дарга нарт хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.

Мөн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр, 25-нд Төв, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *