Нийтийн тээврийн хэрэгслүүд үргэлж цэвэрхэн
байж болохгүй гэж үү.
Хоёр, гурван сарын өмнө
автобусаар үйлчлүүлэхдээ
ямар гоё мэдрэмж авсан гээч.
Автобусны цонхнууд толь шиг
гялалзаж, шал, хана нь тоос
шороогүй, угаалгын бодис
үнэртээд цэвэрхэн таатай
мэдрэмж аваад баярлаж
билээ. Нийтийн тээврүүд
цэвэрхэн байж болдог л юм
байна шүү дээ. Яагаад өмнө
нь ингээд цэвэрлэчихдэггүй
байсан юм бол оо гэж олон хүн
бодсон нь лавтай. Ямартаа ч
дэлхий дахинд тархсан цар
тахлын бас нэг сайн нөлөө
нь нийслэлчүүд маань угааж,
цэвэрлэсэн тоос шороогүй
автобусаар зорчих болсондоо
баярлаж байсан юм. Даанч энэ
байдал удаан үргэлжилсэнгүй
н ь х а р а м с а л т а й . Б ү х
автобусууд шороо тоосондоо
дарагдчихлаа. Хогийг нь
ядаж шүүрддэг юм уу гэмээр
сул шороо хүн бууж, суух
тоолонд фур фур хийх нь
үнэхээр хэцүү байна. Олны
хөлөөр бужигнасан бохир
т о о с о н ц о р ү й л ч л ү ү л ж
байгаа хүүхдүүдийн битгий
хэл томчуудын ам хамар
руу нь ороод халдвар тарах
эрсдэлтэй байна. Борчуудын
унаа юм чинь хэн бидэнд
хэлдэг юм гэж бодоод байгаа
юм биш биз дээ. Өглөө 07
цагт эхний автобусанд шахуу
суухад л шороотой байх юм.
Өдөрт хоёр, гурван удаа угааж
цэвэрлэдэггүй юм аа гэхэд
өглөө гарахад нь ядаж нэг удаа
сайн угаагаад цэвэрлэчихэж
болдоггүй юм уу гэж асуумаар
байна. Иргэд мөнгөө төлөөд
үйлчлүүлж байгаа учраас
дандаа цэвэрхэн автобусаар
зорчмоор байна. Дэлхий
дахинд тархсан “Ковид-19”
цар тахлын нөхцөл байдал
улам хүндэрч байгаа өнөө
үед Хотын дарга нар, нийтийн
т э э в р и й н у д и р д л а г у у д
цэвэрлэгээ ариутгалаа
үргэлжлүүлэхийг сануулмаар
байна. Х.Цэнд-Аюуш