Categories
мэдээ цаг-үе

​Хүргэлтийн үйлчилгээг дэмжээд баймаар сайжирч байна

Фэйсбүүкээр дамжуулан
хүргэлтээр бараа борлуулдаг
дэлгүүр, хувь хүмүүс нэг
үеэ бодвол олширчээ. Тэр
хэрээр өрсөлдөөн бий болж,
чанар хүртээмж, үйлчилгээ
илт сайн болж байгаа нь
худалдан авагчдад мэдэгдэж
байна. Үнийн хувьд ч тэр тун
боломжийн байдаг болжээ.
Харин манайхны сэтгэл
зүйд байдаг нэг асуудал
нь хүргэлтийн бараа чанар
муутай гэх ойлголт. Энэ нь
монголчуудын сонирхсон
бараа бүтээгдэхүүнээ заавал
гараараа мэдэрч байж авах
гээд байдаг зуршилтай
холбоотой байх. Ер нь одоо
цагт дэлхийн хаанаас ч
хүссэн бараагаа онлайнаар
захиалаад авчихад айхавтар
их төвөг учраад байхгүй
болсон доо. Энд багагүй
үнээр зарагддаг ухаалаг
цагийг гадны худалдаанаас
онлайнаар захиалаад авахад
40 орчим хувийн хямдаар
гар дээр ирж байна. Гэхдээ
14-21 хоног хүлээнэ. Харин
яг тийм цагийг эндээс авахад
үнийн хувьд ахиу ч гэлээ
хүлээлтгүй шууд хүргүүлээд
авчихаж байгаа юм. Ер нь
Монголд хүргэлтээр бараа
борлуулж байгаа дэлгүүр,
хувь хүмүүс их удлаа гэхэд 2-5
цагийн дотор хүргээд ирнэ.
Ирсэн барааг яг нүдээрээ
хараад үнэхээр таалагдахгүй
бол бас буцаачихаж болно
гээд хүргэлтийн үйлчилгээнд
давуу талууд олон бий.
Заавал дэлгүүр явж цаг заваа
зарцуулснаас гар утсаараа
т а а л а г д с а н б а р а а г а а
захиалаад гэртээ ч юм уу,
ажил дээрээ гээд хүргүүлээд
авах нь хаа хаанаа амар л
юм. “Ковид-19” цар тахлаас
шалтгаалан дэлхий нийтэд
хүргэлтийн үйлчилгээ хүчээ
аваад байгаа үед манайд
ч гэсэн ийм үйлчилгээ
б о л о м ж и й н х э м ж э э н д
хөгжөөд байгаа нь эдийн засаг
талаасаа ч тун зүгээр байх.
Аяллын бараанаас эхлээд
тансаг үнэртэн, унших ном
гээд хүссэнээ хүргүүлээд авдаг
ийм үйлчилгээ тун саяхныг
болтол биднээс их л алсад
байсан. Хойшдоо ч гэсэн
хүний худалдан авах зан үйлд
томоохон өөрчлөлтүүд гарах
байх. Онлайн, хүргэлтийн
үйлчилгээг дэмжээд баймаар
байна шүү…

Я.БАЯРБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *