Categories
мэдээ нийгэм

Мотоцикл асаах үед аянганд цохиулж нас баржээ

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Борлог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ долоодугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас малчин Б /38 настай, эмэгтэй/ мотоцикл асаах үед аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг 07.23-ны өдрийн 21:35 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 23:30 цагт очиж, малчин Б-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *