Categories
мэдээ нийгэм

Багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарыг унаажууллаа

Дундговь аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 10 сумын Багийн Засаг дарга, таван сумын хэсгийн төлөөлөгчийг унаажуулж, 15 мотоцикл өнөөдөр хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгчийг унаажуулахаар төлөвлөсөн ба 2017 оноос хойш 50 мотоциклийг ийнхүү хүлээлгэн өгөөд байна.

Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 2017, 2018 онд тус бүр 10 мотоцикл, 2019 онд 15 мотоциклыг хүлээлгэн өгсөн бол энэ удаа Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрхангай, Өндөршил, Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай сумын Багийн Засаг дарга нар, мөн Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Сайнцагаан, Хулд, Луус сумын хэсгийн төлөөлөгчид үйл ажиллагаагаа иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжтой болж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *