Categories
мэдээ нийгэм

20 настай эрэгтэй адуундаа яваад сураггүй болжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар 20 настай, эрэгтэй өчигдөр адуундаа мориор яваад сураггүй болжээ. Учир нь мөн өдрийн 10:30 цагт эмээл, тохом нь ус болсон морь нь гэртээ ирсэн байна. Тиймээс ар гэрийнхэн нь тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *