Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн парк өдөр бүр 11:30-00:00 цаг хүртэл ажиллаж байна

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк долдугаар сарын 5-наас үйл ажиллагаа эхлүүлжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн нь 23 тоглоомтойгоос 20 нь ажиллаж байгаа аж. Тоглоомыг долоо хоногийн өдөр бүр 11:30-00:00 цаг хүртэл ажиллуулж байна. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалттай хүнд үйлчлэх, 2 цаг тутамд тоглоомуудыг ариутган халдваргүйжүүлэлт хийж, тоглоом бүрд гар ариутгагч суурилуулсан. Цар тахлын улмаас шөнийн паркийг ажиллуулахгүй. Өөрөөр хэлбэл 00:00 цагаас хойш Үндэсний соёл амралтын хүрээлэнд олныг хамруулсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглооп байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *