Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар П.Нүрзэдийг томилжээ

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд томилогдож, тамгаа гардлаа. П.Нүрзэд нь Нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд намын анхан, дунд шатанд 10 гаруй жил ажилласан залуу улстөрч аж. Тэрбээр мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймагт өрсөлдөж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *