Цар тахалтай холбоотойгоор эм эмнэлгийн хэрэгсэл, тэр дундаа амны хаалтыг аль болох шуурхай хилээр нэвтрүүлж байгаа. Тэгвэл Монгол Улсын иргэн Б Гашуун Сухайт боомтоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хууль хяналтын байгууллагууд илрүүлжээ. Тухайн иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.