Categories
мэдээ нийгэм

Дэлгэр мөрнийг гаталж яваад живсэн иргэнийг хайж байна

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т орших Эрчим багийн Гонгон-Олом гэдэг газар тус сумын харьяат иргэн 34 настай, эрэгтэй Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 07.19-ний өдрийн 06:30 цагаас “Гонгон-Олом” гэдэг газраас “Хилэнтийн гүүр” гэдэг газар хүртэл 25 км-т завьтай урсаж, 1-2 метрийн гүнд 20 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 07.19-ний өдрийн 22:23 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *