Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн анхааралд

Image may contain: 2 people, people sitting, table and indoor

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар хүрэлцэн ирж уулзалт хийжээ. Уулзалтаар сүүлийн үед монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэх зорилгоор “Монгол таун”-ы ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хийн, сэрэмжлүүлэг зурагт хуудас тараах ажлуудыг тус төвтэй хамтран маргааш буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр 15:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс монгол иргэддээ хандан хүний нутагт монгол хүний нэрээ хичээн архи согтууруулах ундааг зохистой хэрэглэж, бусдадаа хүндэтгэлтэй хандан, олноороо цуглан архидан согтуурхаас холуур байж, алхам тутамдаа болгоомжтой сонор сэрэмжтэй ажиллаж амьдрахыг сануулж анхаарууллаа. Жүнбү цагдаагийн хэлтэс болон манай төв нь хамтран 2 жил гаруйн хугацаанд сар бүр “Монгол таун” ойр орчмоор эргүүл хийн сэрэмжлүүлэг хуудас тарааж байсан ба Covid-19 цар тахал өвчний дэгдэлт идэвхжин, дээрх эргүүлийн ажил 2020 оны 02 дугаар сараас түр зогссон байсан тул үргэлжлүүлэн явуулахаар тохиролцсон байна. Мөн “Өнөөдөр буюу 2020 оны 7-р сарын 16-ны өдөр 16:00 цагаас 18:00 цагийн хооронд Монгол тауны урд Үри банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд “Корона халдварт өвчний шинжилгээг үнэ төлбөргүй авах тул визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэд та бүхэн үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана уу” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *