Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Туул голд осолдсон 10 настай хүүг эрэн хайж байна

Баяр наадмын өдрүүдэд гал түймэр, үер устай холбоотой нийт 32 дуудлага ирсний дагуу онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, 24 иргэний амийг аварч, 182 сая төгрөгийн өмч, хөрөнгийг хамгаалсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өнөөдөр мэдээллээ.

Наадмын хамгаалалтад НОБГ-аас Хүй долоон худагт 125, XIII зуун цогцолборт 165 алба хаагч ажиллажээ. Хүй долоон худагт шаварт суусан 7 автомашиныг гаргасан байна. Усанд живсэн, мөн осолдсон 251 иргэний амийг авран хамгаалжээ.

Баяр наадмын өдрүүдэд нийт 100 гаруй газарт, Туул болон Хэрлэн голын дагуу завьтай эргүүл хийжээ. Хамгийн сүүлд Налайх дүүргийн нутаг дэвсгэр, I хорооны Энгэр шандын задгайд, Туул голд 10 настай хүүхэд осолдсон дуудлагын дагуу эрэн хайж байна гэв. Өнгөрсөн хугацаанд нийт 260 алба хаагч, 50 нэгж техниктэй ажиллажээ. Тэрээр ирэх 7 хоногт нийслэлд хог цэвэрлэхийг дуулгалаа. Цэвэрлэгээг Туул голын дагуу хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *