Categories
мэдээ нийгэм

​Прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажлаа тайлагналаа

Өнөөдөр прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр болон Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үеэр гарсан гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог “2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүлээн авсан Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол мэдээлэл нийт 19832-т хяналт тавьж ажилласнаас цагдаагийн байгууллага 19544 буюу 98.5 хувийг, мэргэжлийн хяналтын байгууллага 100 буюу 0.5 хувийг, гамшгаас хамгаалах улсын байцаагч 186 буюу 0.9 хувийг, бусад байгууллага 2 буюу 0.001 хувийг гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Үүнээс “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зөрчил”-ийн шинжтэй 18,507, /энэ нь гудамж талбай олон нийтийн газар нус, цэр хаях зөрчил/ “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчлийн шинжтэй 18, “Олон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах” зөрчлийн шинжтэй 2, бусад төрлийн зөрчил 438 гарсан байх ба 19,482 хүн, 187 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэрэг нээсэн 173, хүлээн авахаас татгалзсан 120, хялбаршуулсан журмаар бүртгэлд авч шийдвэрлэсэн 7,420, газар дээр нь шийдвэрлэсэн 12,091, харьяаллын дагуу шилжүүлсэн 21, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1 байна. Түүнчлэн Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн тухай тэрбээр “Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн талаарх 1,579 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан. Үүнээс 134 гомдол мэдээлэлд буюу 8.4 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 24 буюу 1.5 хувьд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулан, 1,269 буюу 80 хувийг хүлээн авахаас татгалзаж, 14 гомдол мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэлээ.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд “2020 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн талаарх 37,345 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 43.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 42.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 57,664 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 9,089-г эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж нийт хэргийн 49.2 хувийг эцэслэн шийдвэрлэсэн. Мөнгө угаах 208 хэрэгт хяналт тавьж, 62 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо 23 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. 2020 оны эхний хагас жилийн авилга албан тушаалын 815 хэрэгт хяналт тавьснаас 230 хэргийн хааж, 85 хэргийг хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 11 хэргийг хүчингүй болгож, 98 хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэв.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг “Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 1,030 удаа оролцож тайлбар гаргасан, анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох эрүүгийн хариуцлага оногдуулах, давж заалдах, хяналтын шатны нийт 16,138 хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож санал, дүгнэлт гаргажээ. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 184 буюу 2.4 хувиар, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 129 буюу 10.1 хувиар тус тус өссөн. Прокурор зөрчил хянан шийдвэрлэх анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд нийт 11,156 удаа оролцсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.7 хувиар өсжээ. 2020 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн 2,268 хэргийн шүүгдэгч нараас 17,871,229,621 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна” хэмээн танилцуулав.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр “Энэ оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад байрлуулсан прокурорын тусгай хайрцагаар нийт 36 гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс эрүүдэн шүүсэн талаарх 2 гомдол, байрны үйл ажиллагаатай холбоотой 4 гомдол, албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 29 гомдол, бусад асуудлаар буюу байрны ахуй нөхцөл, хоол хүнс, холбогдсон хэрэг, зөрчил, хорих ангийн дэглэм бууруулах, хугацаанаас өмнө суллагдах, прокурортой биечлэн уулзах зэрэг асуудлаар 12 гомдол, хүсэлт гаргасан. Нийт гаргасан гомдлын 80 гаруй хувийг тухайн хорих анги, саатуулах байрны ажилтнуудтай холбоотой гомдол байна. Түүнчлэн энэ оны эхний хагаст эрүүдэн шүүсэн гэсэн тухай хоёр гомдол ирснийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулсан. Уг хоёр гомдол нь Баян-Өлгий болон Дархан-Уул аймагт бүртгэгдсэн” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *