Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Дахин дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ-ийн 557 хүний шилжилгээ хийлээ. Бүгдэд нь вирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 428 хүн буюу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн эхний шилжилгээнд коронавирус илрээгүй. Түүнчлэн Алтанбулаг боомтоор ирсэн жолоочдоос авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээ байна. Өнөөдөр дөрвөн хүн бүрэн эмчлэгдэж дараагийн шатны сувилалд шилжлээ. Тодруулбал гадаадын гурван иргэн буюу жолооч нар. Нэг нь ОХУ-ын иргэн 59 настай, Беларусийн хоёр жолооч эдгэрсэн. 15 хоног эмчлэгдээд ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Мөн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 54 настай эмэгтэй эдгэрч эмнэлгээс гарч байна. Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан 220 тохиолдлын 183 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо 37 хүн эмчилгээнд байгаа бөгөөд 31 хүний биеийн байдал хэвийн үлдсэн 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *