Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс 16 боомт дээр тухайн орон нутгаасаа авсан гэрчилгээ, мэдэгдлээр ААН-үүд экспорт, импортоо хийнэ

Өнөөдөр зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас мэдээлэл хийлээ. МХЕГ-ын даргын А-164 тушаалын хүрээнд Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ААН-үүд аймаг, орон нутгаасаа гэрчилгээгээ авах тогтоолыг баталсан. Уг тогтоол өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Улсын нийт 16 боомт дээр ААН-үүд тухайн аймаг, орон нутгаасаа авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ.

МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав “Уг ажил гуравдугаар сард шилжих байсан нь коронавирусээс болж хойшлогдсон. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлсэн нь ААН-үүдийн зардал мөнгө, цаг хугацааг хэмнэсэн ажил гэдгийг онцлов. Боомт бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын газар, хийлийн мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт, импортын хорио цээрийн хэлтсүүд энэ гэрчилгээ мэдэгдлийг олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээ мэдэгдэл олгогдоно. Өнгөрсөн оны 12 дугаар сараас холбоодоор дамжуулан ААН-ийн санал хүсэлтийг тусгасны үндсэн дээр ийм шийдвэр гарсан. Хятадаас орж ирдэг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг 07.07 хүртэл хязгаарлалт тавьсан ба бусад жимс, жимсгэнэ гэх мэт хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тавиагүй гэлээ. 41 мянган тонн хүнсний ногоо импортоор ирсэн ба гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний гэрчилгээтэй оруулж ирж байна. Хилийн боомтоор зорчигчийн хөдөлгөөн байхгүй, зөвхөн ачаа тээврийн жолооч нар хөдөлгөөн хийж байна.” гэв.

Мөн маргааш эхлэх ЭЕШ-ын ариутгал халдваргүйтгэлийн талаар мэдээлэл өглөө. “Энэ жил нийт 30902 хүүхэд ЭЕШ өгөх ба нэг хүүхэд 3 шалгалт өгнө гэж тооцвол 100 мянган орчим хүүхдийн хөдөлгөөн гарна. Тиймээс уг шалгалтад зориулж УОК-оос түр журам гаргасан. Улсын хэмжээнд 85 байранд шалгалт авна. Зохион байгуулалтын хувьд янз бүр байгаа ба шаардлага хангахгүй анги танхим бас байна.” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *