Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Үйлчилгээний газар ажиллаж байгаа хүмүүс амны хаалт заавал зүүх ёстой

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон "COVID 19" бүртгэгдсэн

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Д.Нарангэрэл дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр, “Зоонозын өвчин судлалын баг өчигдөр хоёр тусгаарлах байранд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийсэн. Зургаадугаар сарын 26-нд 77 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. 2632 хүн ажиглалтад байна. Нийт 42 их эмч, 76 резидент эмч, эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн “COVID-19” халдвартай өвчтөнд 188 сувилагч, 112 асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаагаас 51 нь архаг хууч өвчтэй хүн байгаа. Харин зургаа нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа бөгөөд гол төлөв архаг хууч өвчтэй, өндөр настай, биеийн байдал хүнд байна. Эдгээр хүнд 14 эмч, 42 сувилагч үйлчилж байна.

Өчигдөр орон нутгийн галт тэргэнд төмөр замын 13 эмч коронавирус илрүүлэх асуумж судалгааг нийт 7200 гаруй зорчигчид хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн 119 тоот дугаарт 166 дуудлага ирсэн. Шуурхай аппликэйшнд Орос, Америк, Солонгосоос дөрвөн монгол иргэн утасдаж, коронавирусийн эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөмж авсан. Манай иргэдийн дуудлагын 50 гаруй хувь нь үйлчилгээний газруудад худалдагч үйлчлэгч нар амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Тиймээс үйлчилгээний газар ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалж, амны хаалт заавал зүүх ёстой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *