Ардчилсан нам мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: Сонгогчид маань энэ удаагийн сонгуулийг суурь шинэчлэлийн эхлэл болно гэж найдаж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын төлөөлөл АН-тай холбогдон “Бидний санал яасан бэ. Бид ойр дотныхоноо хэнд санал өгснийг мэднэ. Ингэж санал өгөөд байхад өөр дүн гараад байна. АН-ынхан та бүхэн дүгнэлт хийж байна уу” гэж байгаа. УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, бүх хэсгийн хорооноос гарсан дүн мөн ажиглагчдын дүн СЕХ тухайн өдөр дэлгэц дээр гаргаж байгаа дүн мэдээллийг нэгтгэж үзлээ. Энэ нэгтгэл маш зөрүүтэй гарч байгаа учраас АН зөрүүг нягтлах шуурхай ажлын хэсгийг нэн яаралтай байгууллаа. Тиймээс бид сонгуулийн дүнд анализ хийж байна. Үүнийгээ холбогдох байгууллагад өгч шалгуулна. АН бусад улс төрийн намууд, бие даагчидтайгаа хамтарч эрзэлзээтэй зүйлүүдийг шалгая гэж байгаа юм.
АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд: Биднийг байр сууриа илэрхийлэхийг иргэд шаардаж байсан. Бид тодорхой баримтыг нягталсны дараа байр сууриа илэрхийлэх шаардлагатай байгаа. Тухайлбал, СЕХ-ны дэлгэц дээр гарч байгаа саналын тоо яагаад таслалтай байгааг мэргэжлийн хүмүүсээс тодруулахад хар машин гэхээсээ илүү гар ажиллагаа орсны улмаас таслалтай бичигддэг гэж байна. Хүний хүчин зүйл орсон байж магадгүй байгаа учраас зөвхөн Ардчилсан нам төдийгүй бүгд хамтарч шалгалт хийе гэж байгаа юм.
Санал өгсөн баримт буюу биллыг шалгахад маш олон зөрчил гарч байна. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх бидэнтэй хамтарч сонгуулийн тоо баримтыг тодорхой болгооч гэж уриалж байна” гэв.