Categories
гадаад мэдээ нийгэм

Пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборыг нутагтаа байршуулахаас татгалзжээ

Японы эрх баригчид АНУын пуужингийн довтолгооноос
хамгаалах цогцолборыг
нутагтаа байрлуулахаас
татгалзжээ.

Тухайлбал,
Ямагучи ба Акита мужийн
хойд хэсэгт Америкийн “Aegis Ashore” гэх төхөөрөмжийг
байрлуулахаар төлөвлөж
байсан ч шийдвэрийг хүчингүй
болгов.
Японы батлан
хамгаалахын сайд Таро Коно
уржигдар болсон эрх баригч
Либерал-ардчилсан намын
аюулгүй байдлын асуудлаарх
энэ талаар мэдэгджээ.
Хэрэв иргэд Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулахыг
дэмжвэл Оросын төрийн
тэргүүн В.Путин дараагийн
ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөх эрхтэй болох юм.

Мөн сонгуульд тэрээр ялсан
тохиолдолд 2036 он хүртэл
төр барих боломж бүрдэх
аж.
Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах асуудлаарх
санал хураалтыг өнгөрсөн
дөрөвдүгээр сард явуулах
байсан ч коронавируст цар
тахлын улмаас хойшлогджээ.
Зарим иргэд санал хураалтын
үйл ажиллагаанд бүхэлд нь
хориг тавих хэрэгтэй гэж
үзэж байгааг эх сурвалжууд
онцолсон байна.
Пуужингийн довтолгооноос
хамгаалах цогцолборыг нутагтаа
байршуулахаас татгалзжээ
зөвлөгөөний үеэр энэ талаар
онцолжээ. Урьд нь Японы тал
Умард Солонгосын зүгээс ирж
буй заналхийллээс сэргийлэн
ийм төхөөрөмж байршуулах
тухай онцолсон удаатай.

Японы эрх баригчид
шийдвэрээ өөрчлөх болсон
шалтгаанаа АНУ-ын дээрх
төхөөрөмжүүдэд дутагдалтай
тал их байгаагаас үүдэлтэй
гэжээ. Мөн нутгийн өөрөө
удирдах байгууллагууд
аюулгүй байдалдаа эргэлзэж
буйгаа илэрхийлж, “Aegis Ashore” цогцолборыг
байрлуулах зөвшөөрөл
өгөөгүй аж. Японы ерөнхий
сайд Абэ Шинзо пуужингийн
довтолгооноос хамгаалах
цогцолборыг АНУ-аас
худалдан авч, нутагтаа
байрлуулах хөтөлбөрийн
хэрэгжилтийг зогсоох
төлөвлөгөөтэй байгаа.
Тиймээс үндэсний батлан
хамгаалахын стратегийн шинэ
чиг шугамыг боловсруулах
асуудлыг энэ зун хэлэлцэх
бодолтой байгаагаа мэдэгдсэн
билээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *