ОХУ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалт өчигдөр эхэллээ.
Долдугаар сарын 1-нийг хүртэл 3600 гаруй байранд санал хураалтыг явуулах юм байна. Бүх Оросын санал хураалтад хяналт тавих, ажиглалтын олон нийтийн штабын дарга Илья Массух Оросууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ. Хэрэв иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжвэл Оросын төрийн тэргүүн В.Путин дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болох юм.
Мөн сонгуульд тэрээр ялсан тохиолдолд 2036 он хүртэл төр барих боломж бүрдэх аж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал хураалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулах байсан ч коронавируст цар тахлын улмаас хойшлогджээ. Зарим иргэд санал хураалтын үйл ажиллагаанд бүхэлд нь хориг тавих хэрэгтэй гэж үзэж байгааг эх сурвалжууд онцолсон байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР